URILGA.MN

Үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-09-18

1. Ерөнхий

  1. URILGA.MN нь урилга, ил захидал, мөнгө цуглуулах линк үүсгэж, хүлээн авагчдын хариу, төлбөрийг нэг самбарт бүртгэдэг платформ юм. Платформыг ашигласнаар та энэхүү нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
  2. Хэрэглэгчийн бүртгэл, нууц үг байхгүй. Захиалагчийн бүх эрх = төлбөрийн дараа утсанд илгээгдэх админ линк. Админ линкийг бусдад дамжуулахгүй байх нь захиалагчийн үүрэг; линк бусдад алдагдсанаас үүдэх өөрчлөлт, хохирлыг платформ хариуцахгүй.
  3. Захиалагчийн утасны дугаар = баталгаажуулалт, мэдэгдлийн суваг (админ линк, төлбөрийн мэдэгдэл). Дугаараа зөв оруулах нь захиалагчийн хариуцлага.

2. Мэдээллийн нууцлал

  1. Энэхүү платформд оруулсан аливаа мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, түгээх болон бусад ямар нэгэн хэлбэрээр ашиглуулахыг хориглоно.
  2. Хүлээн авагчдын нэр, утасны дугаар зөвхөн тухайн урилгын хүрээнд (нэрийн линк, SMS илгээх, хариу бүртгэх) ашиглагдана. Нийтийн линкээр орж өөрөө нэрээ бичсэн хүний нэр, хариу зөвхөн захиалагчид харагдана; бусад хүлээн авагчдад харагдах эсэхийг захиалагч тохируулна.
  3. PIN кодтой урилгыг зөвхөн PIN мэдэх хүн нээнэ. PIN-ийг захиалагч өөрөө хүлээн авагчдадаа хүргэнэ.
  4. Платформ зах зээлийн судалгаа, үйлчилгээгээ сайжруулах, сурталчилгааны зорилгоор платформд цугларсан өгөгдлийг нэгтгэн боловсруулж, дүн шинжилгээ хийж болно; ингэхдээ хувь хүнийг таних мэдээлэл (нэр, утас, урилгын агуулга) ил хэлбэрээр гуравдагч этгээдэд дамжихгүй.

3. Мэдээллийн хадгалалт, устгалт

  1. Урилга, ил захидал, мөнгө цуглуулалтын бүх мэдээлэл (хүмүүс, хариу, төлбөрийн бүртгэл, зураг, видео, дуу) арга хэмжээний огноо (мөнгө цуглуулалтад эцсийн хугацаа, ил захидалд линкийн дуусах өдөр)-с хойш 14 хоногийн дараа системээс автоматаар бүрэн устгагдана. Устах өдөр админ самбарт харагдана; шаардлагатай мэдээллээ түүнээс өмнө админ самбараас тайлан хэлбэрээр татаж авна уу.
  2. Төлбөрийн нэхэмжлэх, гүйлгээний санхүүгийн бүртгэл (дүн, огноо, утас) хууль тогтоомжийн дагуу хадгалагдана.

4. Хариуцлага, контент

  1. Платформд оруулсан мэдээллийн үнэн зөв байдал, бодит байдал болон үүнээс үүдэн гарах аливаа үр дагаврын хариуцлагыг мэдээллийг оруулсан этгээд бүрэн хариуцна. Мөн хэрэглэгч оруулсан зураг, видео, дуу болон бусад контент нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байхыг баталгаажуулна. YouTube-ээс сонгосон дуу тухайн платформын нөхцөлөөр тоглоно.
  2. Платформ дээр Монгол Улсын хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно. Ийм үйлдлийн нотолгоо илэрвэл хэрэглэгчийн хандалтыг хязгаарлаж холбогдох байгууллагад мэдээлэх болно.
  3. Платформ нь урилгын агуулга, арга хэмжээ бодитоор зохион байгуулагдах эсэх, хүлээн авагчдын хариуг хариуцахгүй.

5. Үнэ, төлбөр

  1. Үйлчилгээний үнэ нүүр хуудсанд харагдана; нэхэмжлэх үүсгэх мөчийн үнэ хүчинтэй. Платформ үнэ, урамшууллыг өөрчлөх эрхтэй.
  2. Төлбөртэй үйлчилгээний хувьд тухайн арга хэмжээ зохион байгуулагдсан эсэх болон хэрэглэгчийн хувийн нөхцөл байдлаас үл хамааран төлбөрийг буцаан олгохгүй.
  3. Нэхэмжлэх үүссэнээс хойш 24 цагийн дотор төлөгдөөгүй бол хүчингүй болно; дахин үүсгэнэ.
  4. Нэрийн SMS (тусгай дугаар 144773): урилга бүрд эхний 3 SMS үнэгүй, цаашид SMS эрх худалдан авна. Худалдан авсан SMS эрх буцаагдахгүй, өөр урилгад шилжихгүй.
  5. Платформ нь төлбөрийн үйлчилгээг гуравдагч этгээдийн төлбөрийн системээр (QPay) дамжуулан үзүүлдэг бөгөөд шимтгэл, хураамж болон холбогдох журам, нөхцөлийг тухайн үйлчилгээ үзүүлэгч тогтооно. Төлбөртэй холбоотой маргаан, асуудлыг хэрэглэгч тухайн үйлчилгээ үзүүлэгчтэй шууд холбогдон шийдвэрлэнэ.

6. Мөнгө хүлээн авах, шимтгэл

  1. Хүлээн авагчдын бэлэг, төлбөр, хандив QPay-ээр шууд захиалагчийн банкны данс руу орно; платформ мөнгийг өөр дээрээ хадгалахгүй. Гүйлгээ бүрээс 2% үйлчилгээний шимтгэл суутгагдана — шимтгэлийг гүйлгээнээс хасах (захиалагчид 98% орно) эсвэл төлөгчид нэмж төлүүлэх (захиалагчид бүтэн дүн орно) сонголтыг захиалагч хийнэ; сонголт хүлээн авагчид ил харагдана.
  2. Дансны мэдээллийн үнэн зөвийг захиалагч хариуцна. Дансыг зөвхөн админ самбараас, бүртгэлтэй утсаар (144773 руу SMS) баталгаажуулж солино; өөр аргаар солигдохгүй.
  3. Хэн, хэзээ, хэдийг төлснийг платформ автоматаар бүртгэнэ; гүйлгээний эцсийн баталгаа = банкны хуулга.

7. Мэдэгдэл, SMS

  1. 144773 тусгай дугаараас илгээгдэх SMS нь захиалагчийн хүсэлтээр тухайн урилгын хүлээн авагчдад л илгээгдэнэ. Хүлээн авагчдын утасны дугаарыг ашиглах зөвшөөрөлтэйгээ захиалагч баталгаажуулна.
  2. Платформ хэрэглэгчид маркетингийн SMS илгээхгүй.

8. Хязгаарлалт

  1. Урилгад зураг ≤7 (нүүр + галерей), видео ≤1 минут, хөгжим MP3 ≤10 MB, хүмүүс ≤500. Хязгаар өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилнэ.
  2. Платформ нь техникийн саатал, гуравдагч этгээдийн (банк, QPay, үүрэн холбооны оператор, YouTube) үйлчилгээний тасалдлаас үүдэх хоцрогдлыг хариуцахгүй; боломжит хугацаанд сэргээхийг хичээнэ.

9. Өөрчлөлт, холбоо барих

  1. Нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсанд огноотой шинэчлэгдэнэ; өөрчлөлтийн дараа платформыг үргэлжлүүлэн ашигласнаар шинэ нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
  2. Асуулт, гомдлыг доорх холбоо барих сувгаар хүлээн авна.
Холбоо барих