
Үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлого
1.
Энэхүү платформд оруулсан аливаа мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, түгээх болон бусад ямар нэгэн хэлбэрээр ашиглуулахыг хориглоно.
2.
Таны оруулсан арга хэмжээ болон түүнтэй холбоотой бүх мэдээлэл нь тухайн арга хэмжээ дууссанаас хойш 14 (арван дөрвөн) хоногийн дараа системээс автоматаар бүрэн устгагдана. Иймд та тухайн мэдээллийг хадгалах шаардлагатай бол энэ хугацаанаас өмнө татаж авахыг зөвлөж байна.
3.
Платформд оруулсан мэдээллийн үнэн зөв байдал, бодит байдал болон үүнээс үүдэн гарах аливаа үр дагаврын хариуцлагыг мэдээллийг оруулсан этгээд бүрэн хариуцна. Мөн хэрэглэгч оруулсан зураг, видео, дуу болон бусад контент нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байхыг баталгаажуулна.
4.
Платформ дээр МУ-ын хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно. Ийм үйлдлийн нотолгоо илэрвэл хэрэглэгчийн хандалтыг хязгаарлаж холбогдох байгууллагад мэдээлэх болно.
5.
Төлбөртэй үйлчилгээний хувьд тухайн арга хэмжээ зохион байгуулагдсан эсэх болон хэрэглэгчийн хувийн нөхцөл байдлаас үл хамааран төлбөрийг буцаан олгохгүй.
6.
Платформ нь төлбөрийн үйлчилгээг гуравдагч этгээдийн төлбөрийн системээр дамжуулан үзүүлдэг бөгөөд шимтгэл, хураамж болон холбогдох журам, нөхцөлийг тухайн үйлчилгээ үзүүлэгч тогтооно. Төлбөртэй холбоотой маргаан, асуудлыг хэрэглэгч тухайн үйлчилгээ үзүүлэгчтэй шууд холбогдон шийдвэрлэнэ.
7.
Мэдээлэл болон санхүүгийн аюулгүй байдлыг хангах үүднээс таны анх оруулсан тодорхой мэдээллийг (жишээлбэл: дансны дугаар, имэйл хаяг гэх мэт) өөрчлөх боломжгүй тул уг мэдээллийг зөв оруулсан эсэхээ сайтар нягтална уу.